sune_2@yahoo.com найзууд болцгооё

Арслан дэндүү унтамхай

арслан - lion

    Арслангийн сүр хүчийг бэлгэдэж, араатны хаан хэмээх алдрыг түүнд хайрлажээ.

    Энэ амьтны эрэгчнийг арслан, эмэгчнийг эрслэн, зуогагыг гүег хэмээн нэрийддэг. Харин хүмүүс нийтэд нь арслан гэж нэрлээд заншжээ.

Сүр хүчийн бэлгэдэл арслан

    Хүмүүс түүнийг зөвхөн Африкт байдаг гэж боддог. Тэгвэл арсланг ерөнхийд нь Африкийн болон Азийн гэж ангилдаг байна. Хэдийгээр олон оронд цөөн тооны арслан байдаг ч дийлэнх нь Ази, Африкт "оршин суудаг" юм. Африк бол яах аргагүй өлгий нутаг нь. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд арван мянган жилийн өмнө арслан дэлхий даяар тархжээ. Түүнээс хойш өнөөг хүртэлх дэлхийн хүн амын өсөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал арслангийн өсөлт үржилд сөргөөр нөлөөлж, асар түргэн устаж цөөрсөөр байгаа. Бүр 100 мянган жилийн өмнө Ази тив рүү нүүж, суурьшсан хэсэг арсланийн удам хойчийг "ази" гэж тодотгодог.

   Араатны хаан арслангийн дүрийг эх орныхоо бэлэг тэмдэг болгосон улс цөөнгүй. МЭӨ 300 жилийн тэртээ Энэтхэгийн Ашока хаан арслангийн сүр хүчийг илтгэсэн хөшөө, баримал урлуулж байсан нь эдүгээ энэ улсын үндэсний бахархал, сүлд тэмдэг болжээ. Ар нуруугаараа нийлсэн хүчирхэг гурван арслангийн дүрс Энэтхэгийг төлөөлдөг юм.

   Ази арслан Энэтхэгийн Ражаштан, Гужарат, Пунжав, Уттар Прадеш зэрэг нутагт түгээмэл.

Бие бялдар

    Нас гүйцсэн арсланийн биеийн урт 240-330, сүүл нь 60-100, өндөр нь 100-130 см, жин нь 150-230 кг байдаг. Эрэгчин нь сүр хүчийг илтгэсэн зогдроороо эмэгчингээсээ ялгарна. Ер нь "эрчүүд"-ийн хувьд хэн нэгнийхээ хэр хүчирхэг болохыг зогдрыг нь хараад л мэддэг.

   Азийн арслангууд африкийнхийг бодвол жижиг давжаа бие, багахан зогдортой. Харин арьсны хувьд нөгөө хэдийгээ дагуулахгүй гоёмсог гэнэ.

   Тэд дэндүү унтамхай. Хоногийн 18-20 цагийг унтаж өнгөрөөдөг. Сайн гэгч нь хооллож аваад, унтаад л байх нь тэдний амьдралын хэв маяг. Дунджаар 15-20 насанлдаг гээд бодохоор амьдралынхаа тун өчүүхэн хэсгийг л идэвхитэй өнгөрүүлдэг болж таарах нь.

   Арслангууд тун эвсэг, сүргийн зохион байгуулалтыг эрхэмлэнэ. Хамгийн цомхон сүрэг гурвуулаа байхад гуч гаруй гишүүнтэй өнөр өтгөн "гэр бүл" ч бас бий. "Гэр бүл"-ийг эрхэмлэгчдийн хажуугаарр үргэлж ганцаараа байхыг хүсдэг зожиг нэгэн ч байдаг аж.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө

    Энэ бол арслангийн гол мөрдөлг, уриа. Тэд ангаа хамтарч барьдаг. Тэгээд эв түнжинтэй хуваана. Хэдийгээр арслан лазандуу харагддаг ч шаардлагатай үед дэндүү гэмээр хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Өдөрт дунджаар 6-8 кг мах иддэг. Зэрлэг гөрөөс, зааны тугал, анаашны зулзага, хирс зэрэг том анг сүргээрээ барина. Харин мэрэгч, хэвлээр явагч зэрэг жижигхэн "идэш"-ийг ганцаараа төвөггүйхэн "учры нь олчихно". Ангаа барих үедээ 30-36 км/цаг хурдалдаг.

   Эзэмшил нутгийн хэмжээгээс тэнд "нөөцөлсөн" хоол хүнсний их бага нь тодорхойлогдоно. Тиймээс идэш тэжээл арвинтай байхын тулд "агнуурын нөөц"-өөр баялаг, том газар эзэмших нь чухал. Нэг сүрэг 21-450 ам дөрвөлжин хүртэл газар нутгийг эзэмшдэг.

Эрэгчин гүегийн зовлон их

   Арслангийн орооны үе 18-26 сарын давтамжтай. Эмэгчин нь хээлээ 100-120 хоног тээж, дунджаар 1,4 кг жинтэй 3-4 гүег гаргана. Ховорхон тохиолдолд 5-6 гүег төрдөг. Сар болоод гүегүүд "бор хоол"-нд ордог бол 6-7 сарын дараа эрийн цээнд хүрдэг. Арслангийн зулзаганы хөнөөлт дайсан нь цөөвөр чоно. Гүегүүдийн тал хувь нь нас бие гүйцэж амжилгүй өөд болдог аж. Сүргийн ахлагч арслан гүегээ хэзээ, хаана төрснийг андахгүй сайн мэдэх төдийгүй, тэднийгээ хурдан том болоосой гэж тэсч ядан "хүлээдэг". Ийнхүү хүлээдгийн учир нь, эрэгчин гүег нэг нас хүрмэгц "аав" нь түүнийг сүргээсээ хөөж эхэлдэг. Сүрэгт гурваас илүү эрэгчин байх ёсгүй гэсэн хууль үйлчилдэг юм. Хөөгдсөн гүег өөрийн гэсэн сүргийг бий болгохын тулд чамгүй олон шалгуур, зовлон туулна. Мэдээж энэ нь түүнийг ирээдүйд хэр зэрэг хүчирхэг сүрэг, эзэмшил газрын эзэн болохыг шийдэх учраас эцсээ хүртэл тэмцэх учиртай.

Манай дэлхий хэдэн арслантай вэ?

   Дэлхийн байгаль орчныг хамгаалах сангаас дэлхий дээрх арслангийн тоог судалж гаргажээ. www.worldwildlife.org сайтад мэдээлснээр өнөөдөр дэлхийд 6300-10300 орчим арслан бий гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдний олонх нь буюу 6000-10000 нь Африкт амьдардаг аж.

  Харин ази арслан ердөө л 300 хүрэхтэй үгүйтэй, тэгээд олонх нь Энэтхэгт амьдардаг.

"Өнөөдөр" сонин

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Дараа дахин зочлоорой