sune_2@yahoo.com найзууд болцгооё

Уул овооны тахилганд оролцох гэж буй бол

    Тахилга гэдэг нь төрийн болон шашны тогтсон зан үйлийн цогц юм. Тийм учраас төр шашнаа хүндэтгэхийн үүднээс аливаа таилгад хүндэтгэлтэй хандах нь чухал болой.

    Ийм учир шалтгааны үүднээс тахилгад оролцож буй сүсэгтэн дараах зохисгүй байдлыг анхааран сэрэмжилнэ үү.

  • Тахилгын өглөө эрт босох хэрэгтэй, унтаж болохгүй.
  • Өглөө эрт босоод цай сүүнийхээ дээжийг өргөнө.
  • Тахилгад оролцогч иргэд гоё сайхан хувцсаа өмсөж, үс гэзгээ янзлан гоёж гооддог байсан бөгөөд үүнийгээ уул усны эзэн савдагийг баярлуулж байгаа хэрэг гэж үздэг байв.
  • Тахилгад оролцохдоо төрийн хүмүүс, лам хуврагуудын араас сүсэгтэн олон дагах учиртай. Овоон дээр очоод суудлын зиндааг чанд баримталдаг, төрийн төлөөлөгчид лам хуврагуудын дээр хамаагүй гарах ёсгүй, танд хүнддэж магад.
  • Тахилгын үеэр архи огт хэрэглэдэггүй. Хэрүүл тэмцэл хийх, амьтны амь хороох, газар ухах, мод огтлох, жимс түүх, ногоо зэрлэг өвс зулгаах, усанд орохыг ихэд цээрлэдэг.
  • Тахилгад тавьсан шүүснээс зохих дээжийг нь овоонд нь хүндэтгэлтэй тавьдаг.
  • Тахилгаас буцах замдаа айл хэсэх, ан гөөө хийх хориотой.
  • Уул овооны орчимд хог хаяж болохгүй, хогоо хямгадаж болно, хэрэв дээдэлдэг уулаа хогоор бохирдуулбал танд сайн ёр лав болохгүй.
  • Тахилгад өл халзан морьтой очдоггүй. Энгэр заам задгайлж болдоггүй, хэрэв ихэд халууцвал дөчөөс дээш насны хүмүүс сугалдгаралдаг байжээ.
  • Овоо тахилгын уншлана үйлдсэний дараа сүсэгтэн олон мөргөх учиртай, дараа нь идээ будаагаа өргөх ёстой, цацлын үгийг хэлсний дараа тайлгын ёслолд оролцогч мөргөлчин олон цугаар цагаан идээнийхээ дээж сүү шимээ овоо, их ууландаа цацал болгон өргөдөг.

  • Овоонд хадаг, өглөгөө өргөхдөө ихээхэн эмх замбараатай байх хэрэгтэй, сүсэгтэн олон бие сэтгэлээ ариутгах, адуу малаа даатгах, сүү шим арвижих, сайн сайхныг хүсэн цацлаа өргөдөг.
  • Лам нар номоо уншиж дуусаагүй байхад хамаагүй дайрах, тахилгын идээг булаалдах нь танд ихээхэн тусгүй.
  • Балин тахил руу дайрч ерөөсөө болохгүй.
  • Тахилгын овооны орчимд жижиг овоо босгох нь буруу үйлдэл юм.
  • Ариун дагшин газрын чулууг ховхолж, зөвхөн өөрийг бодсон сэтгэлээр чулуу овоолох нь хайрханаа үл ойшоож буй хэрэг биз.
  • Уулын хийгээд тахилгат овооны орчимд бие засахгүй байхыг хичээгээрэй.
  • Урьдын лам нар гүзээнд бие засдаг байсан нь байгаль орчноо ариун байлгах хүслийн илэрхийлэл байжээ.
  • Хүндэтгэл үзүүлсэн шүтээн рүүгээ бие засах нь танд мэдээж сайнгүй байх биз.
  • Ядаж тэр өдрөө архи тамхи үл хэрэглэвэл лус савдаг ихээр таалах бөгөөд энэ нь лус элдэв таагүй зүйлээс сэжиглэдэг гэж үздэгтэй холбоотой.
  • Хараал хэрүүл элдэв билэггүй муу үг хэрэглэхгүй байвал танд номын авшиг хүрч хайрхан уул хишиг буянаа хайрлана.
  • Хүмүүс сөхөрч юмуу нэг хөлөө нугалах эсвэл нам зохистой суудал засан сууж болно.
  • Сандайлж суудаггүй, мөн хөлөө ачих, шанаа болон ташаа тулах нуруу үүрэх зэрэг биеийн зохисгүй хөдөлгөөнийг цээрлэдэг, ингэж суухдаа "алтан их тэнгэр, овоо булаг минь өршөө, хаа явсан, суусан газарт минь гай гарзгүй, ган зудгүй, худал хуурмаг, хулгай дээрэмгүй, араатан хүчтэн жигүүртэн шувууд, гал түймэр, хяруу мөндөр, үер ус, салхи шуургагүй, өвчин тахал элдэв харшлах гамшиг хөнөөлөөс авран зохио".

  • Нутаг усны түмэн маань эр бие, эхнэр хүүхэд өвчин зовлонгүй, тариа төмс, мал аж ахуйгаа арвин өргөн хөгжүүлэхийн өлзийтэй сайн бэлгийг өргөн соёрхоо гэж олон дахин амандаа шившин залбирч даатгадаг ёстой.
  • Эхлээд бусдын сайн сайхныг даатгах нь илүү буяныг хураана хэмээн номонд сургажээ.
  • Уншлага уншиж байгаа лам нараас дээгүүр, овооны ойролцоо, бүр зарим нь овооны чулуун дээр сандайлан явган суудлаар сууж, өөр хоорондоо хөхрөлдөх нь тун зохимжгүй.
  • Тахилгад оролцож буй хүмүүс заавал өөр өөрийн чадлын хирээр овоондоо хишиг өргөх идээ цагаатай ирж, овоонд өргөж, нийтэд түгээдэг, бас үлдээж гэртээ авч харьдаг.
  • Харин хоосон очиж бусдын идээ шүүс, будаанаас горьдон суух нь зохимжгүй юм.
  • Овоо руу замбараагүй дайрч, ёслолыг бусниулдаг нь тун зохисгүй. Овоонд сархадыг бараг дуустал өргөдөг.
  • Овоонд цаасан мөнгө өргөдөггүй.
  • Хэрвээ тэр орчимд чулуу байхгүй бол овооны хормойн чулууг нь түүж дээш нь өргөн өндөр болгоод мориныхоо дэл сүүл, хадаг яндар өргөдөг. Амьтны сэг, таяг, архины шил, ер хог болох бүхнээ өргөж байгаа нь маш муухай үйлдэл юм.
  • Дээрхи зохисгүй байдлууд нь тахилгыг хүчгүй болгоод зогсохгүй, нийтийн уламжлалт ёс жаяг, хүндэтгэлийг басамжилж буй хэрэг юм.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Дараа дахин зочлоорой