
Овоо тойрч явахдаа хэлэх өлзий дэмбэрэлтэй үг
Овооны их нь таньд
Олзны их нь маньд
Сүргийн их нь таньд
Сүлдний их нь маньд
Өндрийн их нь таньд
Өлзийн их нь маньд
Тахилганы уншлагын зан үйл үйлдэгдэж байх үед сүсэгтэн хангай дэлхийгээсээ дараах залбирлыг гуйж, өөрсдийн мэдэх маань мэгзэмийг олон тоогоор уншиж буянд даган баясах нь нэн сайн билээ.
Сансар мөнхийн үзүүрээс
Сав, шимийн ертөнцөөс
Сайшаалт хишгийг ирүүлэхийг
Сааралгүй өршөөн ивээнэ үү
Галбирваас модны үзүүрээс
Ганга мөрний ёроолоос
Гайхмашигт хишиг буяныг
Газар дүүтэл хайрлана уу
Намхай хэмээх огторгуйгаас
Насны буян хишгийг
Намрын дэлгэр саран мэт
Надад хайрлаж өршөөнө үү
Тив дэлхийн багтаамжаас
Тэргэл сарны гэрлээр
Тэргүүн буян хишгийг
Тэнүүн дэлгэр хайрлана уу
Үдийн нарны гэрлээр
Үүл, мананг арилгаж
Үр хүүхдүүдийн буян хишгийг
Үргэлж бидэнд хайрлана уу
Арван зүгийн багтаамжаас
Ариун салхины эрчээр
Адуу малын хишгийг
Арвин өргөн өршөөнө үү
Өндөр тэнгэр эцгийн
Өргөн дэлхий эхийн
Өнөр буян хишгийг
Өрнүүн дэлгэр хайрлана уу хэмээн сүслэн залбирна.























Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: