sune_2@yahoo.com найзууд болцгооё

Очир алмаазны эх орон Гвиней

Албан ёсны нэр: Бүгд найрамдах Гвиней улс /Republic of Guinea/

Нийслэл: Конакри

Нутаг дэвсгэр: 245,857 ам.км

Хүн ам: 7,559,000

Төрийн засаглалын хэлбэр: Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс

Шашин: Хүн амын 85% нь лал, 5% нь христос, 10% нь Африкийн уламжлалт шашин шүтнэ

Албан ёсны хэл: Франц

Мөнгөний нэгж: Франк

   Гвиней нь Африкийн баруун хэсэгт оршдог.

   Атлантын далайн эрэг дээр орших байгалийн баялаг, алт, эрдэнэсийн нөөцөөрөө эртнээс алдартай Гвиней улс 1800 оноос Францын колонид 100 гаруй жил байсны эцэст 1958 онд тусгаар тогтнолоо олсон байна. Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 80-аад оныг хүртэл крммунизмын замаар замнасан боловч хөгжил дэвшилд хүрсэнгүй.

1984 онд цэргийн генералууд төрийн эргэлт хийж засаг төрийн тогтолцоог унагаасан байна. Дотоодын дэвшилт үзэлтнүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдын шахалтын улмаас цэргийн засаглал төдий л удаан тогтсонгүй. 1990 оны бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг баталжээ. Улмаар 1995 оноос ардчилсан дэглэм бүхий иргэний засаг захиргаанд шилжиж, улс төрийн хоёр намын систем тогтжээ. Бүх нийтийн сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно.

   Хүн амын 75% нь Африкийн хар арьстнууд. Албан ёсны хэл нь франц боловч хүн амын олонх нь Африкийн малини, пеул, фулани зэрэг хэлээр ярьдаг. Насанд хүрэгчдийн дөнгөж 35% нь бичиг үсэгтэй. Хүүхэд долоон настайдаа сургуульд орж найман жил үнэ төлбөргүй суралцдаг. Гэхдээ ихэнх хүмүүс хүүхдүүдээ лалын шашны хувийн сургуульд суралцуулдаг байна.

   Гвинейд хоёр их сургууль бий. Хүн амын дөрөвний гурав нь хөдөө тосгодод оршин суудаг.

   Африкийн энэ орны цаг агаарын дундаж хэм 23-24 байх бөгөөд жилийн нэг улирал нь борооны улирал гэгддэг байна.

   Байгалийн нөөу баялаг ихтэй боловч эдийн засаг нь сул хөгжилтэй. Эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй. Энэ салбарт ажил эрхлэгчдийн 80% нь ажиллана. Гадил, кофе, эрдэнэ шиш, какао, улаан буудай тариална. Хүнс, нэхмэл, хөнгөн цагааны үйлдвэр бий. Очир алмаазны их нөөцтэй улс тул очир алмаазны эх орон гэж нэрлэгддэг байна. Хөнгөн цагаан, очир алмааз, боксит экспортлоно. Энэхүү 3 бүтээгдэхүүн нийт экспортын 95%-ийг эзэлдэг байна.

   Гвинейн Засгийн газар бүх сонин хэвлэл, радио, телевизийг хянаж байдаг тул зарим судлаач ардчилсан улс гэж үздэггүй ажээ.

   Монгол улс Бүгд найрамдах Гвиней улстай 1960 онд дипломат харилцаа тогтоожээ.

"Өнөөдөр" сонин

Сэтгэгдэлүүд:

1. altargana | 2009-10-19 03:50:03
баялагтай мөртөө ядуу орон...
2. Sune | 2009-10-19 21:39:00
aanha. yg l manai oron shig
3. mongolboy20 | 2009-10-20 02:19:29
Sune Манай орон нээх тийм ядуу орон биш гэж бодож байна нэг хүнд ноогдох Жипний тоогоороо дэлхийд 1т байхаа. Бас ихэнхи хэсэг нь амьжиргааны иөвшнөөс дээгүүр яахав сэтгэлээрээ бол өөдрөг бус үзэлтэнгүүд ядуу л гээд өөрсдийгөө оюунаараа хоосруулаад байдаг байх
4. Чаамаа | 2009-10-21 10:25:34
Ene-g hadgalj awaah HTML geed hadgaldsa goe shv Sune
5. Чаамаа | 2009-10-21 10:26:00
oo ene deer HTML code bichij bolohgyi bn
6. Sune | 2009-10-22 16:46:09
манай оронд бас тавантолгой оюу толгой гээд байгаа шдээ тэрийг ашиглаж чадахгүй байгаа нь адилхан гэсэн юмаа

html-ig сн мэдкү ээ кк
7. EmInEnT | 2009-10-22 16:56:10
ядуу байсан ядуу чигээрээ дуусна
8. Sune | 2009-10-24 11:34:15
монгол хүн амны билэгээс ашдын билэг гэдэг шдээ Эминэнтээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Дараа дахин зочлоорой