2009-10-24 14:45:58

Тийм гэсэн хариултанд 1 оноо
Үгүй гэсэн хариултанд 0 оноо
- Чи өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл хангалуун байдаг.
- Чи бусдаас хөөрхөн гэдэг үгийг байнга сонсдог.
- Жаахан охид чам шиг болохыг хүсдэг, чамайг даган дуурайдаг.
- Чамайг охидоос илүү хөвгүүд тойрон хүрээлж байдаг.
- Хүмүүс заримдаа чамайг "хөнгөн явдалтай" гэж дүгнэдэг.
- Найзууд, үеийнхэн чинь чамаас ихийг /ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, яаж хувцаслах/ асууж зөвлөдөг.
- Чи хөвгүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч "хайрын бурхан".
- Хөвгүүд чамруу харалгүй өнгөрч чаддаггүй.
- Чи үргэлж бусдаас онцгой, шинэлэг болж чаддаг.
- Чи орчин тойрондоо болж буй зүйлийг хараагүй ч гэсэн сайн мэддэг /тухайлбал, хэн нэгэн хөвгүүн чамруу ширтэж байгааг/.
- Нүүрэн дээр чинь юм гарна гэдэг чиний хувьд маш том асуудал.
- Чи царайлаг найз хөвгүүнтэй /эсвэл болно/.
Одоо оноогоо тоолоорой.
9-12 оноо
Чи үнэхээр хөөрхөн юм. Чи өөрөө ч, хүмүүс ч мөн ингэж боддог. Чи өөртөө итгэлтэй, чамд санаа зовох зүйл юу ч байхгүй ба чи бусдыг байлдан дагуулдаг.
6-9 оноо
Чи төгс төгөлдөр биш ч гэлээ олон талаараа бусдыг татаж чаддаг. Чамд л гэж хэлэхэд давуу талаа улам сайн мэдэрч, илэрхийлэг гаргах хэрэгтэй.
0-6 оноо
Чи өөртөө итгэлгүй, магадгүй хүмүүс чамайг үнэлдэг ч чи өөрөө өөртөө байнга сайн сайхан чанараа үгүйсгэж орхидог. Тиймээс өөртөө итгэлтэй байж, өөрийгөө үнэлж чадвал "чи хөөрхөн".
"Сурагч" сонин























Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: