
Бага нас ба өвчин эмгэг
Месси хөлбөмбөгийн замналаа Аргентиний "Ньюэллз Олд Бойз" багаас эхэлсэн бөгөөд өсөлт нь хэт удаан байсан учир 11 настайдаа гормоны курс эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Хэдийгээр бяцхан Лио тэр үед сарын 800 ам.долларын цалинтай байсан ч эмчилгээнд сардаа дор хаяж 1500 "ногоон" шаардлагатай байв. Мэдээж хүүгийн эцэг, эхэд тийм хэмжээний мөнгө байсангүй. Энэ үед "Барса"-гийн спортын захирал Карлес Рексач "Хэрэв Барселонад ирэх юм бол Лиогийн эмчилгээний зардлыг даана" хэмээн амласнаар тэднийх гэр бүлээрээ Испанийг зорьсон түүхтэй. Курс эмчилгээний үр дүнд Месси 140 см-ээс 170 см болтлоо өсчээ.
![]()
Рекорд
Месси 17 нас, 114 хоногтойдоо анхны тоглолтоо хийж, Ла лигийн бүх үеийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болжээ. Улмаар 2005 оны 5-р сарын 1-нд "Барса"-гийн бүрэлдэхүүнд хамгийн залуудаа гоол хийсэн хөлбөмбөгчөөр тодорсон юм. Хожим энэ амжилтыг нь Боян Кркич эвдсэн байна.

Дугаар
2006 оны эхээр нэрт хөлбөмбөгчин Диего Марадона "Аргентиний хөлбөмбөгийн түүхэнд миний үлдээсэн орон зайг нөхөх тоглогчийг би олж харлаа. Түүнийг Лионель Месси гэдэг юм. Тэр надтай олон зүйлээрээ төстэй" хэмээн мэдэгдэж байв. Өдгөө "Альбиселесте"-гийн жолоог атгах болсон Марадона "10" дугаараа мессид өгсөн. "Барселона"-д ч Лио Роналдиногийн үлдээсэн "10" дугаарыг эзэмшдэг.

Давуу тал
Лио нэг л бөмбөг авсан бол эсрэг талын хамгаалагчид алдаа гаргаж байж л зогсоох хэрэгтэй болдог. Тэрбээр хурдтайгаар бөмбөг тууж явахдаа, мөн бужигнаан дунд огт сандралгүйгээр дамжуулалт өгч чаддаг онцлогтой
Сул тал
Түүнийг хэтэрхий тогтонги тоглолттой, тэсрэлт ба гарааны хурд тааруу хэмээн шүүмжлэх нь бий.

Биеэ авч яваа байдал
Месси таагүй зүйлд барагтай л бол оволздоггүй. "Малага"-тай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн тоглогч Дудуг нулимж, Гвардьолагаас "банга" хүртэж байсныг эс тооцвол шүү дээ.
Бизнес
Мессид эрхэлдэг бизнес байхгүй. Хэдий тийм бэлэн хувцас, ундаа, видео тоглоом, түргэн хоол үйлдвэрлэдэг 14 томоохон компанийн сурталчилгаанд тоглодог. Өнгөрсөн жил рекламнаас олсон орлого нь 13 саяыг давсан.

Стиль
Жинсэн өмд малгайтай цамцнаас салах дургүй. Хэдэн сарын өмнө үсээ богиносгож, имижээ өөрчилсөн.
Найз бүсгүй
Месси өөрөөсөө долоон насаар эгчмэд Аргентиний загвар өмсөгч Лисиана Салазартай уулздаг.
"Таван цагариг" сонин























Сэтгэгдэлүүд:
ok bayarlalaa
Сэтгэгдэл үлдээх: