Бизнесийн харилцаа хичээлийн бие даалт: "Миний мэргэжил яагаад сайхан бэ" зохион бичлэг

МИНИЙ МЭРГЭЖИЛ ЯАГААД ХАМГИЙН САЙХАН НЬ ВЭ?

Хүн гэдэг амьтан урт удаан хөгжлийн явцад хувьсч өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Үүнтэй уялдан хүний хэрэгцээ нэгээс нөгөөд, багаас ихэд гэх мэт шилжсэн байна. Хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолоо хангахын тулд хүн тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр эрхэлдэг. Тухайн ажил хөдөлмөрийн хийх зүйл, орчин нөхцөл, эрхлэх арга барилаас шалтгаалан мэргэжил гэдэг ойлголт бий болсон юм.

Дэлхий дээр маш олон төрлийн мэргэжил байдаг. Мэргэжлийг бид боловсролоор олж авдаг. “Мэргэжлийг хаягаар нь биш, хөлс шингээсэн хөдөлмөрөөр нь ойлгож сур” гэсэн сайхан үг манай сургуулийн нэг давхарт байдаг юм. Аливаа юмыг өнгөц, гадна талаас нь яаран дүгнэлт өгөх нь ихэнхдээ алдаанд хүргэдэг. Энэ нь “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэсэн монгол ардын зүйр цэцэн үгтэй утга адил юм. Учир нь ажлаа сайн мэддэг хүн торох юмгүй ажлаа хийнэ. Харин хөндлөнгийн хүнд гаднаас нь харахад их амархан мэт санагдана. Яагаад гэвэл тэр хүн зөвхөн өнгөц л харсан учраас. Тухайн ажлын нарийн ширийн арга техник, ёс журмыг мэдэхгүй шүү дээ.

Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харья Компьютер техник Менежментийн сургуулийн Хүний нөөцийн менежментийн хоёрдугаар курсэд сурдаг. Миний сурдаг сургууль бол хүний нөөцийн менежерээр мэргэжилтэн бэлддэг цөөхөн сургуулиудын нэг юм.

Ирээдүйд би хүний нөөцийн менежер болж, алсдаа аль нэгэн байгууллагын боловсон хүчинг хариуцна. Хүн цэцэг тарьчихаад усалгаа, арчилгаа хийдэг шиг би ч мөн адил өөрийн байгууллагадаа зохих судалгаа хийж, боловсролтой, чадвартай хүмүүсээр байгууллагынхаа хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлнэ. Тэгээд тэднийг илүү чадвартай болоход чиглэсэн сургалт семинар зохион байгуулж, улс эх орон болон байгууллагаа хөгжихөд өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийх болно. Болдогсон бол би “шилжин явах алтан цом” байхсан. Байгууллага бүр дээр тодорхой хугацаагаар очиж, хэрэгтэй хөдөлмөрийн нөөцөөр тэдгээр байгууллагуудыг хангаж, дэвжин дээшилж, амжилт бүтээл гаргахад нь туслахсан.

Энд л миний сурч буй мэргэжлийн сайхан нь байгаа юм. Манай байгууллага амжилттай байна гэдэг нь түүний эд эс болсон ажилчдаас хамаарна. Харин би байгууллагын амжилт ба хүний нөөц гэсэн зангилаа дээр нь байгаа юм. Манай байгууллага амжилттай байвал ажилчдын сэтгэл санаа ч өөдрөг байж, ажилдаа сэтгэл ханамжтай байх болно. Ажилчдын сэтгэл ханамж нь үр дүнтэй бүтээмжийг бий болгоно. 

Дан ганц бакалавр зэрэгтэй байна гэдэг тийм ч хангалттай биш юм. Миний зорилгуудын нэг бол бакалавраас магистр, докторын зэрэг мөн хүний нөөцийн менежер эзэмшвэл зохих өөр төрлийн дагалдах мэргэжил эзэмших юм. Орчин үед сэтгэлзүйн асуудлыг чухалчилдаг болсон. Учир нь хүн бол сэтгэлийн амьтан юм. Сэтгэлзүйн чиглэлээр мэдлэг олж авснаар хувийн болон нийгмийн хүрээнд хүмүүстэй илүү үр дүнтэй харилцах болно.

Хүний нөөцийн менежер юу хийдэг вэ, мэдээж энэ бол ойлгомжтой. Байгууллагыг хүн хүчээр хангана. Мөн ажилчдыг тухайн ажилд нь илүү чиглүүлэх, дадлагажуулах, тэдгээрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ажиллах орчин нөхцөлийг хангах зэрэг юм.

Энэ мэргэжил яагаад чухал вэ? гэхээр байгууллагын гол хүч-хөдөлмөрийн нөөц түүгээр дамжина. Хүний нөөцийн менежерээс шалтгаалж аливаа ажил үр дүнтэй болох эсэх нь ихээхэн шалтгаална. Мэдлэг чадваргүй хүн авбал байгууллагын амжилтанд сөргөөр нөлөөлнө. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр надтай ижил чиглэлээр сурч байгаа оюутнууд бид эзэмшиж буй мэргэжлийнхээ утгыг ойлгож, бидний мэргэжил биднээс ямар их зүйл шаардаж байгааг мэдэрч, тэдгээр шаардлагыг хангахын тулд өөрт байгаа бүх хүч чадлаа дайчлах хэрэгтэй гэсэн үг.

Татах

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Энхбат (зочин) | 2011-06-28 13:24:09
bi neeree jinii blogod medeelel oruulagch bolj bolohuu? 2nd admin? kk'
2. soko (зочин) | 2011-10-19 23:09:43
goy boljee
3. eegii (зочин) | 2012-05-22 23:48:33
bi ereedvid ene mergejleer surah sonirholtoi bgaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Байнга зочлоорой