Ц.Гайтав "Дамдины Сүхбаатар" найраглал

Түүхт үндэс

Найраглал нь Монгол орны 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн нийгэм-түүхийн амьдрал тэмцлийн түүхэн дэвсгэр болжээ. Иймээс манж-хяталын харгис түрэмгийллийн эсрэг өрнөсөн монгол түмний үндэсний чөлөөлөх хөдөлгөөний үзэл санааны өсөлт, тэмцлийн түүхэн явж, Богд хаант автономит монгол улсыг байгуулж үндэсний тусгаар байдлыг сэргээсэн үйлс, хятадын харгис цэргийн хүчинд автаж автономит засаг устсан гунигт үе, ард түмний эрх чөлөө, улс гэрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл өргөжин Монгол ардын нам байгуулж, Орос улстай холбоо тогтоон улмаар Октябрын ялгуусан их хувьсгалын нөлөө, Зөвлөлт их гүрний тусламжинд үндэслэн монгол оронд мандсан ардын хувьсгалын ялалт зэрэг манай эх орон ард түмний түүхэн их шинэчлэл нь найраглалын түүхт үндэс болжээ.

Товч агуулга

Найраглалын агуулга нь яруу найрагчийн өөрийн тодруулж бичсэнээр:

"Ундраа хэрэв байхгүй бол

Ус яаж байх вэ?

Улс ард түмэнгүй бол

Ухаантан яаж төрөх вэ?

Даяар олон түмэн бол

Унтаршгүй мөнхийн гал юм

Дамдины Сүхбаатар бол

Шантаршгүй түүний дөл юм" гэсэн үгээр илэрч байна. Иймээс найраглалын үйл явдал, түүний зөрчил тэмцэл, гол өгүүлэмж нь феодалын нийгмийн дарлагч, дарлагдагч ангийн харьцаа, түүний зөрчил дээд шатнаа гарч, ард түмний эсэргүүцэл тэмуэл уур хилэн хуучин нийгмийг халж, өөрчлөх түүхэн зүй тогтолд шилжин орсныг өргөн талбайд дүрсэлсэн юм. Гэхдээ энэ бүх түүхэн үйл явцыг Сүхбаатарын амьдрал тэмцэл, түүний бүхий л үйлс ажилтай холбон түүгээр дамжуулан гаргажээ.

Монголын ард түмний түүхэн их шинэчлэлтийн үед анх удаа ах дүүгийн үнэнч гараа сунгасан, монгол түмний нийтийн хүсэл зорилгыг дэмжин тусалсан хань нөхөр болох их Оросын ард түмний түүхт тусламжийг дүрсэлсэн нь ихээхэн байртай юм.

Үзэл санаа

Найраглалын үзэл санаа нь Д.Сүхбаатараар төлөөлүүлэн монгол ардын хувьсгалын түүхэн ялалтыг алдаршуулахад оршино.

Зохиомж

Найраглалын зохиомжийг үзэл санаатайгаа нягт холбон байгуулжээ. Иймээс өмнө нь "Ард түмнийхээ алдрыг магтъя" гэсэн оршил хийж, төгсгөлийг нь эцсийн бүлгийн хаалт болох "Ардынхаа дунд" гэсэн хэсгээр дуусгажээ. Яруу найрагч найраглалаа засварлах ажлыг 1971 онд дуусгаж монгол ардын хувьсгалын 50 жилийн ойд шинээр хэвлүүлсэн ба энэ нь 7 бүлгээс бүрдэж байна. Бүлэг бүр нь дотроо гарчиг бүхий хэсгүүдээс бүрдэх бөгөөд өмнө бүлгийн үйл явдал санаа нь дараа бүлэгтээ дэвсгэр болж өгсөн байдалтай, өвөрмөц байгууламжтай юм. Эхний бүлгийн "Ерөөлчийн дэргэд" гэсэн 1-р хэсэгт Их хүрээний зах дээр олон хүний дунд найраглалын баатар бяцхан хүү Сүхийг танилцуулан, дараа хэсэгт "Дамдингийнх" гэдэгтээ хэний хүү, ямар амьдралтайг гаргаж өгсөн нь цаашид үйл явдал өрнөх зангилаа нь болжээ. Эндээс эхлэн 6-р бүлгийн төгсгөл хүртэл найраглалын үйл явдлын өрнөл болжээ. Найраглалын 4-р бүлгийн 3-р хэсэг нь үйл явдлын өрнөлийн туйл болж байгаа бол 4-р хэсэг нь тайлал болжээ. 7-р бүлгийг найраглалын төгсгөл буюу яруу найрагчийн уянгын ухралтаар их жанжны дурсгалд зориулсан нь сонирхолтой болжээ.

Уран сайхны онцлог

Энэ найраглал бол намтарчилсан түүх биш, харин туульсын найраглал юм. Учир нь найраглалд Д.Сүхбаатарын амьдрал, үйл ажиллагааны гол гол үйл явдлыг сонгон авч түүнийгээ амьдрал, тэмцэл, нийгэм-улс төрийн байдалтай яв цав холбон Д.Сүхбаатарын шантаршгүй зориг, мөхөшгүй тэмцлийг өргөн дуулсан байна.

Найраглалын дүрслэл нь туульсын шинждээ зохицонгуй, түүхэн их хэрэг явдлын далайцыг түүний их шинэчлэх үйлстэй холбож уянгын шигтгээг улс төрийн өгүүлэмж, нийтлэлийн аястай зохицуулан гаргасан нь уран сайхны хувьд төгс бичлэгтэй болсон байна. Үйл явдлын олонхи дүрслэл дээр дүрээ товойлгох, учир шалтгааны холбоог нээж өгөхөд тусалсан хүүрнэл яриаг олон удаа чадварлаг сайн ашигласан нь найраглалын уран сайхны талыг өргөж өгсөн зөв шийдэлт болжээ. Нөгөө талаар ардын аман зохиолын зүйр цэцэн хэллэгүүд, шог хошин дүрслэлийг зохистой ашигласан нь олон тохиолдоно. Шүлгийн байгууламж, бичлэгийн мөрийн шатлах хэлбэрээр сонгон авч шатлалын 2-р хэсэгт гол санаа, утгын өргөлтийг тааруулсан нь өгүүлэмжийн өрнөлтөд эвтэйхэн зохицсон байна.

Д.Сүхбаатарын дүрийг дүрсэлсэн нь

Найраглалд Д.Сүхбаатарыг хүүхэд байх үеэсээ эхлэн ухаан сэргэлэн, аливааг эргэцүүлэн бодож дүгнэлт хийдэг, юмны учрыг олохыг их мэрийдэг, үнэнч шударга, хүнд тусархаг шинжтэйгээр дүрсэлжээ.

Бусад дүр

Найраглалд зайсан Жамъяан, халзан толгойт лам, хар торгон дээлт ноён, Тогмид чавганц, Хужирбулангийн цэрэг Буурал, Галхүү нар, Сүхбаатарын эцэг Дамдин, эх Ханд, анд нөхөр Чойбалсан, Их хүрээний эмгэн Мөнх, түүний бэр Энх зэрэг олон дүр дүрслэгджээ. Эдгээрээс ард түмэн, цэрэг эрсийг төлөөлж буй эцэг Дамдин, цэрэг Галхүү нарын дүр нэлээд сонирхолтой ажээ.

Ач холбогдол

Түүхт хүний дүрийг туульсын найраглалд бүтээх их туршлага, залуу үеийн ахмад үеийнхний хувьсгалт дайчин баатарлаг уламжлалаар хүмүүжүүлэхэд үртэй нөлөө үзүүлсэнд, их жанжин Д.Сүхбаатарын дүрийг туульсын найраглалд мөнхжүүлсэнд оршино.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. гүнжээ (зочин) | 2012-03-16 10:08:28
Энийг өөрөө бичсэн юмуу? Сайн болжээ.
2. Sune | 2012-03-20 12:36:31
кк үгүй ээ, өөрөө бичээгүй, номон дээрээс товчлол хийсэн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Байнга зочлоорой